60 бүлэг · 2 үнэгүй
Чолсүү бол амьдрал дээр ч, тоглоом дээр ч бүтэлгүйтсэн, арчаагүй нэгэн... Гэтэл нэг өдөр тэрээр гэнэтхэн "Гоблин Дуудагч" гэх ховор ангилал руу дэвшиж орхино. Гэвч түүний баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Өөрийнх нь дуудсан гоблин ердөө л ганцхан цохилтоор ямар ч дайсныг газрын хөрстэй тэгшилж чадах, макс түвшний (Level 999) аймшигт мангас болохыг мэдээд Чолсүү бүрэн шоконд орно! Гэхдээ энд нэг маш том асуудал байна. Түүний энэ шинэ "анд"-ыг буцааж устгах (unsummon хийх) ямар ч боломжгүй бөгөөд хаа ч явсан хүмүүсийн анхаарлыг хэтэрхий их татна. Хаашаа ч явсан араас нь дагах энэхүү хэтэрхий хүчирхэг "тэжээвэр амьтан"-тайгаа зууралдаж хоцорсон Чолсүү одоо арга ухаан зарах хэрэгтэй болно. Тэрээр агуу нэр төр, эд хөрөнгөнд хүрэхийн тулд доторх "гоблин ухаанаа" сэрээж, бусдыг өөрийн талд ашиглан, дээшээ мацах хэрэгтэй болно!
Сүүлийн бүлэг 60 · 3 сарын өмнө (2026.08.11)