1 бүлэг · 1 үнэгүй
Нэг л зохиолын ертөнцөд хэдэн тэрбум дүр оршдог. Гэвч гол эмэгтэй дүрүүд болон үйл явдалд чухал үүрэгтэй туслах дүрүүдээс бусад нь нэр ч үгүй. “Чүндүн, чи ямар байр суурьтай юм бэ?” Мэдэхгүй ээ. Намайг яагаад Чүндүн гэдэг болсон юм, тэрийг ч мэдэхгүй. Энэ бол миний бичсэн зохиолын ертөнц. Гэтэл би өөрөө хэзээ ч бичиж байгаагүй нэг дүр болчихсон байлаа. Агент бэлтгэдэг цэргийн академид элссэнээс өөрөөр энэ дүрд онцгой гэх зүйл юу ч байхгүй. Зохиолын бусад дүртэй ямар ч холбоогүй, бүр нэр нь ч дурдагддаггүй. Ингээд би өөрийнхөө зохиолын нэргүй нэг дүр болчихлоо… Үгүй ээ. Би энэ зохиолын тоосны ширхэг төдий зүйл болжээ.
Сүүлийн бүлэг 1 · 3 долоо хоногийн өмнө (2026.10.19)